Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

2017.09.15

  • Спорт явган аялалд тухайн нэгж байгууллагаас албан ёсны мэдүүлэгт орсон тухайн байгууллагын тамирчид оролцох бөгөөд эрүүл мэндийн хувьд тэнцсэн, байгууллагаасаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байна.
  • Аяллын явцад удирдагч, цувааны шүүгчийн зөвшөөрөлгүй цуваанаас гарах, суух, хоцрох, машин унаагаар явах, маршрут зөрчих, буу зэвсэг биедээ авч явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно.
  • Гол усыг бохирдуулах, ногоон мод мөчир хугалах, газар ухах, ил задгай хог хаягдал асгах, зөвшөөрөлгүй газар гал түлэх, тамхи татахыг хориглоно.
  • Спорт явган аяллын замд болон байрлаж отоглосон газрын ойролцоох айл өрхөөр хэсэх, хэрүүл маргаан гаргах, багийн бүрэлдэхүүнд ороогүй зөвшөөрөлгүй хүмүүс дагуулж явах, дур зоргоор гол усанд орох, хад асганд авирахыг хориглоно.
  • Тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгчдэд мэдэгдэлгүй замаасаа буцах, отог лагерийг орхиж явах, амралтын цагаар бусдын амгалан байдлыг алдагдуулах зэргийг тус тус хориглоно.
  • Тэмцээний талаарх санал хүсэлтийг багийн дасгалжуулагчаараа дамжуулан ерөнхий шүүгчид хандан тухай бүрт нь шийдвэрлүүлнэ.
  • Нийт тамирчид аялагчдын ёс зүйн зарчмыг баримтална. Үүнд:

Зорьсондоо хүрэх, шантаршгүй, үнэнч шударга байх

Байгаль орчноо хайрлан хамгаалах

Өрсөлдөгчдөө хүндлэх, нөхдөө халамжлах, өөрийгөө ялах

  • “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө”, “бид чадна”  гэсэн аялагчдын уриаг багууд эрхэмлэнэ.
  • Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд багийн дасгалжуулагчид сануулах арга хэмжээ авч багийн тэмцээн уралдааны дүнг бууруулах хүртэл арга хэмжээ авна.

Зааварчилгаа өгсөн:

Тэмцээний ерөнхий шүүгч