“Эрүүл агаар эрч хүч” спорт явган аялалын тэмцээнийг шүүн явуулах журам

Тэмцээний төрөл тус бүрийн оноо болон нэмэлт оноог үндэслэн багуудын нэгдсэн оноог гаргаж байр эзлүүлнэ.

1.Нэмэлт оноо:

а.  Тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож буй байдал:

  • Цаг барилт
  • Багийн хувцас жигдрэлт, туг эмблем
  • Жагсаалын сахилга бат гэсэн үзүүлэлтээр тус бүр нь 2 хүртэл баллаар баг тус бүрийг дүгнэнэ. Нийт авах оноо 6.

б.  Цонжинболдог-Туул гол маршрутын  дагуу цуваагаар аялах явцад:

  • Багийн нягтрал, зохион байгуулалт
  • Жагсаалч байдал, эмх цэгц гэсэн байдлыг харгалзан  5 хүртэл баллаар баг тус бүрийг дүгнэнэ.

 в.  Буудалласны дараа отог шалгах үзлэгээр ноцтой зөрчил гаргасан багийг тухай бүрд нь 1-ээс 2 оноогоор торгоно. Авах боломжит дээд оноо 5.

Сануулга:

Багууд нь отоглох газраа байгууллагынхаа туг далбааг цэгцтэй байрлуулахаас гадна майхныхаа гадуур  хязгаарлалтын зурвас байгуулах шаардлагатай.

г.  Үүргэвчний үзлэгээр багт байх ёстой зүйлсийг шалгаж 6 хүртэл баллаар дүгнэнэ.

     (хавсралт 1)

 д. Удирдах албан тушаалтны багтаа авч ирэх оноо. 3 хүртэл оноог авч болно.

2. Үндсэн тэмцээнийн оноо:

       Үүнд:

  1. Уулын оргил булаацалдах тэмцээн
  2.  Ориентир буюу нуувч илрүүлэх
  3.  Газрын зураг дээр ажиллах
  4.  “Спорт буухиа тэмцээн”
  5.  Тамирчдын мэдлэг сорих IQ тэмцээн
  6.  Азимут буюу байрлал тогтоох
  7.  Унадаг дугуйн буухиат уралдаан

               Тэмцээнийг их онооны системээр дүгнэх ба тэмцээний журмыг хавсаргав (хавсралт2)

 Жич: Аялалын холбооны зэрэг цолтой хүмүүс багийн дасгалжуулагчаар ажиллахыг зөвшөөрнө. Багийн дасгалжуулагчид болон арын алба нь шүүгчдийн шийдвэрийг биелүүлж тэмцээний явцад саад учруулахгүй байх үүрэгтэй. Хөтөлбөрт тусгагдсан тэмцээний дарааллыг тухайн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх эсэхийг ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

 Боловсруулсан:

                        Тэмцээний шүүгчид