Үндсэн тэмцээнүүдийг явуулах ерөнхий журам

  1. Уулын оргил булаацалдах тэмцээн.

Шаардагдах материал: Гүйх боломжийг хангасан гутал хувцас,  

Байгалийн нөхцөл байдалд нийцүүлэн явган алхах явцад зохион байгуулж явуулна.

  1. Ориентир буюу нуувч илрүүлэх тэмцээн.

Шаардагдах материал: Луужин, харандаа

Хориглох зүйл: Газарт шүүгчдийн байрлуулсан тэмдэглэл бүхий ямарваа нэгэн нуувчийг авах, өөр газар байрлуулах, устгах, далдлах зэрэг үйлдлүүд

Гараа бариа нэг байна. Тамирчид гараанаас шүүгчийн дохиогоор гарч төв цэг дээрхи шүүгч дээр очиж билет сугална. Сугалаанд даалгавруудыг бичсэн байх ба үүнд өгөгдсөн градус, зайд байрлуулсан тэмдэглэлтэй нуувчыг илрүүлж билетнийхээ харгалзах нүдэнд энэхүү тэмдэглэгээг бичнэ. Илрүүлсэн нуувч нь дараагийн нуувчыг илрүүлэх үндсэн цэг болно. Ийнхүү 3 нуувч илрүүлж бүх тэмдэглэгээг бичсэнээр даалгавар дуусч төв цэг дээр ирж билетээ шүүгчид өгч бариандаа орсноор цаг бүртгэгдэнэ.

Хэрвээ даалгаврыг биелүүлж чадахгүй 10мин болвол төв цэгийн шүүгчийн дохиогоор даалгавраа дуусган билетээ шүүгчид өгч бариандаа орно.

Гүйцэтгэлээр нь байр эзлүүлэх ба гүйцэтгэл нь адил бол цагаар нь эрэмбэлнэ.

  1. Газрын зураг дээр ажиллах

Шаардагдах материал: Бал харандаа, тооны машин, луужин, целлулойдон шугам

Өгөгдсөн даалгаврын дагуу газрын зураг дээр нэг цэгээс нөгөө цэгийн хоорондох зай, чиглэлийг тодорхойлох, өгөгдсөн зай чиглэлээр хот сууринг олох. Даалгавар гүйцэтгэх сүүлийн хугацааг тухайн үед шүүгчээс мэдэгдэх боловч даалгаврыг гүйцэтгэсэн бол зөвхөн багийн ахлагч нь шууд төв цэгт буй шүүгчид материалаа өгч өгсөн дарааллынхаа дагуу  зогсоно. Гүйцэтгэлээр нь байр эзлүүлэх ба гүйцэтгэл нь адил бол цагаар нь эрэмбэлнэ.

  1. Спорт буухиа тэмцээн

Багийн бүх гишүүд нь өөрт оногдсон ямар нэгэн даалгаврыг дарааллын дагуу гүйцэтгэнэ. Даалгаврыг орон зай, нөхцөл байдалд нийцүүлэн тухайн үед шүүгчид боловсруулна.

Тэмцээний байрыг хугацаагаар эрэмбэлнэ.

  1. Тамирчдын мэдлэг сорих IQ тэмцээн

Шаардагдах материал: Бал харандаа, тооны машин, ноорог цаас /дэвсгэр, сандал, ширээ/

Логик сэтгэлгээний 20-30 асуулт бүхий тестийг бөглөнө. Багууд даалгаврын хуудас, уутан дээрээ өөрийн багийн нэрийг бичсэн байх шаардлагатай. Даалгавар гүйцэтгэх сүүлийн хугацааг тухайн үед шүүгч тодорхойлох боловч баг нь даалгавраа гүйцэтгэсэн гэж үзвэл багийн ахлагч нь тестийг нэгтгэн цэгцэлж уутанд нь хийж төв цэгийн шүүгчид өгөх ба өгсөн дарааллынхаа дагуу ахлагч нар байраа эзлэн зогсоно. Даалгаврын биелэлтийг багийн ахлагч нартай хамтран шүүх ба гүйцэтгэлээр нь байр эзлүүлнэ. Гүйцэтгэл нь адил бол цагаар нь эрэмбэлнэ.

  1. Азимут буюу байрлал тогтоох

Шаардагдах материал: луужин, газарт шааж байрлуулах боломжийг хангасан иштэй багийн туг

Гараа бариа нэг байна. Тамирчид гараанаас шүүгчийн дохиогоор гарч төв цэг дээрх шүүгчээс очиж билет сугална. Сугалаанд даалгавруудыг бичсэн байх ба үүнд өгөгдсөн градус, зайгаар дараагийн даалгавар биелүүлэх “0” цэгийг тодорхойлж дараагийн даалгавраа биелүүлнэ. Эцсийн даалгаврыг биелүүлж тодорхойлсон “0” цэг дээрээ тугаа хатгаж байрлуулснаар барианд бүгдээрээ орж тэмцээнийг дуусгана.

Тухайн байрлалын зай болон чиглэлийн зөвшөөрөгдөх хүлцлийг шүүгч тодорхойлж багийн ахлагчдыг байлцуулан биелэлтийг дүгнэнэ. Гүйцэтгэлээр нь байр эзлүүлэх ба гүйцэтгэл нь адил бол цагаар нь эрэмбэлнэ.

  1. Унадаг дугуйн буухиат уралдаан

Тэмцээнийг унадаг дугуйн холбооноос зохион байгуулна.

Тэмцээний шүүгчид