“Эрүүл агаар-эрч хүч 2014” спорт явган аялалын тэмцээний дүн

Эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл агаар-эрч хүч 2014” спортявган аялалын тэмцээн 6 сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын нутаг Дуган хаданд амжилттай явагдлаа.

Энэхүү уламжлал болон зохион явагддаг 11 дахь удаагийн тэмцээн нь Монгол улсад диспетчерий алба үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Диспетчерийн Үндэсний Төвөөс дангаараа зохион байгуулж байгаагаараа онцлог болов. 2014 оны 6-р сарын 12-ны 09.00 цагаас “ДЦС-4” ТӨХК-ийн спортын талбайд нээлтээ хийв. Нээлтэд  “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн нар үг хэлж тамирчдад спортын амжилт хүслээ. Нээлтийн үеэр урлаг уран сайхны номерийг үзэж сонирхов. Тэмцээний явган аялалын гараа Улаанбаатар хотоос 96 км-ийн зайнаас эхлэн ”Аглаг бүтээлийн сүм-Дуган хад” маршрутаар 22 км замыг байгалийн үзэсгэлэнт сайхан газраар явж тууллаа. Тэмцээнд дараахь 16 байгууллагын 16 баг тамирчид, дасгалжуулагчид оролцов:

  1. ДҮТ ХХК-ийн О.Түвшин ахлагчтай “Алтан гадас”баг
  2. ЭХХТөвийн Ж.Лхагвасүрэн ахлагчтай “Монгол эрчим”баг
  3. ДЦС-2 ХК-ийн Э.Энхбат ахлагчтай “Зүг-чиг”баг
  4. ДЦС-3 ХК-ийн Д.Дорлигсайхан ахлагчтай “Оргил”баг
  5. ДЦС-4 ХК-ийн Э.Батсүх ахлагчтай “Эрчим” баг
  6. ДДЦС ХК-ийн С.Сүхбат ахлагчтай “Бурхантын илч”баг
  7. ЭДЦС ХК-ийн Ч.Амарбаясгалан ахлагчтай “Илч”баг
  8. УБДС ХК-ийн Ж.Биндэрьяа ахлагчтай “Дулаан”баг
  9. ДДС ХК-ийн Б.Дэлгэрбат ахлагчтай “Хирс” баг
  10. УБЦТС ХК-ийн А.Бадарч ахлагчтай “Чадал”баг
  11. ДСЦТС ХК-ийн Бат-Ялалт ахлагчтай “Гэрлийн хурд”баг
  12. Энержи Интернэшнл ХК-ийн Ж.Амарсанаа ахлагчтай “Оюу-бүрд”баг
  13. Эм-Cи-Эс ХХК-ийн Ш.Эрдэнэбаяр ахлагчтай “Бид манлайлагчид”баг
  14. Хасу Мегаватт ХХК-ийн Г.Халиунсүрэн ахлагчтай “Мега Старс”баг
  15. УБТЗам ЭХУХ-ийн I ангийн Д.Дэмбэрэлдорж ахлагчтай “Хос эрчим”баг
  16. ББЭХСистемийн Г.Чойжил ахлагчтай “Увс нуур”баг

Аялалын явцад:

  • уулын оргил булаалдах
  • оюуны авхаалж сорих “IQ”
  • газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох,
  • спортын хөгжилтэй буухиа,
  • байгальд зүг чигээр нуувч илрүүлэх
  • багийн ахлагч нарын  гэсэн  6 төрлийн тэмцээнээр  багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж тэмцэлдэв.

Тэмцээн амжилттай явагдан эцсийн дүн гарахад “Эрчим” баг нийт 127 оноогоор I байр, “Бид манлайлагчид” баг 125,0 оноогоор II байр, “Чадал” баг 119,0 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодров. Тусгай байрын шагналыг “Хирс” баг IY байранд орсон амжилтаараа хүртлээ. Түрүүлсэн баг тамирчдын шагналыг “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар тэргүүтэй баг хамт олноо хөгжөөн дэмжихээр ирсэн байгууллагын удирдлагууд гардуулав. Багуудын тэмцээний амжилтыг ерөнхий хүснэгтэнд үзүүлэв Тэмцээний үед авсан зургуудтай http://hiking.energy.mn сайтаар орж үзэх боломжтой.