“Эрүүл агаар-эрч хүч 2017” спорт явган аялалын тэмцээний дүн

Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөнийн 95 жилийн ойг тохиолдуулан ЭХЯ-наас зохион байгуулсан салбарын уламжлалт “Эрүүл агаар-эрч хүч” спорт явган аялалын 12 дахь удаагийн тэмцээн 9 сарын 21,22-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Цонжинболдог-Хэлтгий булан хэмээх газар амжилттай явагдлаа.

Хөтөлбөрийн дагуу 2017 оны 9-р сарын 21-ны 09.0 цагаас ДЦС-4 ТӨХК-ийн спортын талбайд тэмцээний нээлт болов. Нээлтэд Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав,  ДҮТ ХХК-ийн дэд захирал С.Бүрэнтогтох, ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, “Эрчим энергийн оргил” ТББ-ын тэргүүн Ц.Ганболд, ДЦС-4 ТӨХК-ийн ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, ДЦС-2 ХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, ЭХХТ-ийн захирал Ч.Саранжав, “УБДС” ТӨХК-ийн дэд захирал О.Болдбаатар

“Эрчим сүлжээ” ХХК-ийн дэд захирал Нямдаваа  нарын удирдлагууд оролцон үг хэлж тамирчдад спортын амжилт хүслээ. Нээлтийн ажиллагаанд ДЦС-4 ТӨХК-ийн зуухан цехийн машинист Б.Түмэнбаяр морин хуурын аялгуугаар ая дууны дээж өргөн барив.

Тэмцээнд дараахь 19 баг оролцов:

  1. ЭХЗХорооны Б.Батзолбоо ахлагчтай “Энержи” баг
  2. ЭХХТөвийн Д.Түвшинжаргал ахлагчтай “Монгол эрчим” баг
  3. ДҮТ ХХК-ийн Г.Мягмаржав ахлагчтай “Алтан гадас” баг
  4. СЭХҮТөвийн Б.Мөнх-Амгалан ахлагчтай “Ногоон эрчим” баг
  5. ДЦС-2 ХК-ийн Э.Батцэнгэл ахлагчтай “Зүг чиг” баг
  6. ДЦС-3 ХК-ийн Д.Дорлигсайхан ахлагчтай “Хурд” баг
  7. ДЦС-4 ХК-ийн Э.Батсүх ахлагчтай “Эрчим” баг
  8. ДДЦС ХК-ийн С.Мөнхбилэг ахлагчтай “Гэрэлт Дархан” баг
  9. ЭДЦС ХК-ийн Г.Төгөлдөр ахлагчтай “Эрдэнэт” баг
  10. ДзДЦС ХК-ийн Р.Цогтбаяр ахлагчтай “Өмнийн голомт” баг
  11. УБДС ХК-ийн Ц.Бат-Эрдэнэ ахлагчтай “Дулаан” баг
  12. ДДС ХК-ийн Т.Галбаатар ахлагчтай “Хирс” баг
  13. БнДС ХК-ийн Д.Ганбаатар ахлагчтай “Илч” баг
  14. ЦДҮС ХК-ийн А.Гүнбарс ахлагчтай “Эрч хүч” баг
  15. ДСЦТС ХК-ын Б.Болдбаатар ахлагчтай “Гэрлийн хурд” баг
  16. Багануур ХК-ийн Т.Бат-Орших ахлагчтай “Хар алт” баг
  17. Эрчим сүлжээ ХХК-ийн Р.Мөнхсайхан ахлагчтай “Бид манлайлагчид” баг
  18. УБЦТС ХК-ийн А.Бадарч ахлагчтай “Чадал” баг
  19. БНЗӨБЦТС ХК-ийн Д.Гансүх ахлагчтай “Эрч” баг

Тэмцээний удирдамжийн дагуу багаа дэмжихээр байгууллагын удирдлагууд ирж тамирчидтай хамт 12,5км алхаж багтаа тус тусын нэмэлт оноог авлаа.  Үүнд:

“БнДС” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар,

СЭХҮТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэн нар багтаа 3 оноо,

“ДҮТ” ХХК-ийн дэд захирал С.Бүрэнтогтох,

“Багануур” ХК-ийн дэд захирал С.Эрдэнэцогт,

“ДЦС-2” ХК-ийн дэд захирал Г.Болдсайхан болон ЗАА-н хэлтсийн дарга Б.Гоёцэцэг,

“ДЦС-4” ХК-ийн ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат,

УБДС ХК-ийн дэд захирал О.Болдбаатар,

“Эрчим сүлжээ” ХХК-ийн ерөнхий инженер Нямдаваа  нар багтаа 2 оноо,

ЭХХТ-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат,

ДЦС-3 ХК-ийн Засвар хяналтын албаны дарга Ц.Батмагнай,

“ДзДЦС” ХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн дарга С.Нэргүйренчин,

“ЦДҮС” ХК-ийн албаны дарга З.Өлзийбаяр,

“УБЦТС” ХК-ийн ХҮТ-ийн менежер Г.Адьяатөмөр,

“БНЗӨБЦТС” ХК-ийн албаны дарга Д.Гансүх нар багтаа 1 оноо тус тус авав.

Аялалын хугацаанд:

  • уулын оргил булаалдах,
  • оюуны авхаалж сорих “IQ”,
  • газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох,
  • спортын хөгжилтэй буухиа,
  • байгальд зүг чигээр нуувч илрүүлэх
  • Унадаг дугуйн уралдаан  гэсэн  6 төрлийн тэмцээнээр  багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо.

 

  • Уулын оргил булаалдах тэмцээнд  УБЦТС ХК-ийн А.Бадарч дасгалжуулагчтай “Чадал” баг,
  • Оюуны авхаалж сорих IQ-ийн тэмцээнд ДЦС-4 ХК-ийн Ц.Батмагнай дасгалжуулагчтай “Эрчим” баг,
  • Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох тэмцээнд ДЦС-2 ХК-ийн Г.Батжаргал дасгалжуулагчтай “Зүг чиг” баг,
  • Спортын хөгжилтэй буухиа тэмцээнд ДЦС-3 ХК-ийн Г.Ойдов дасгалжуулагчтай “Хурд” баг,
  • Байгальд зүг чигээр нуувч илрүүлэх тэмцээнд ДҮТ ХХК-ийн Ч.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай “Алтан гадас” баг,
  •  Унадаг дугуйн уралдаанд ДСЦТС ХК-ийн Ц.Цогтсайхан дасгалжуулагчтай “Гэрлийн хурд” баг бусдаасаа илүү амжилт үзүүлж тухайн тэмцээндээ түрүүлсэн байна.

Үндсэн тэмцээн болох уулын оргил булаалдах тэмцээн явган аялалын 12,5 дахь километрт болсон ба “Эрчим энергийн оргил” ТББ-аас энэхүү тэмцээний ялагч багт өөрсдийн нэрэмжит шагнал, батламжаа гардуулав.

Тэмцээн амжилттай явагдан эцсийн дүн гарахад ДЦС-4 ХК-ийн “Эрчим” баг нийт 132 оноогоор I байр, ДСЦТС ХК-ийн “Гэрлийн хурд” баг 105,0 оноогоор II байр, ДЦС-2 ХК-ийн “Зүг чиг” баг 104,0 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодров.

4-р байрт ДЦС-3 ХК-ийн “Хурд” баг эзэлж тусгай байрын шагналыг авлаа.

Багуудын тэмцээнд үзүүлсэн амжилт, эзэлсэн байрыг ерөнхий хүснэгтэнд үзүүлэв.

Тэмцээний шүүгчид, зохион байгуулагчид