Эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл агаар-эрч хүч 2014спортявган аялалын тэмцээн 6 сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын нутаг Дуган хаданд амжилттай явагдлаа.

Энэхүү уламжлал болон зохион явагддаг 11 дахь удаагийн тэмцээн нь Монгол улсад диспетчерий алба үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Диспетчерийн Үндэсний Төвөөс дангаараа зохион байгуулж байгаагаараа онцлог болов. 

2014 оны 6-р сарын 12-ны 09.00 цагаас “ДЦС-4” ТӨХК-ийн спортын талбайд нээлтээ хийв. Нээлтэд  “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн нар үг хэлж тамирчдад спортын амжилт хүслээ. Нээлтийн үеэр урлаг уран сайхны номерийг үзэж сонирхов.

Тэмцээний явган аялалын гараа Улаанбаатар хотоос 96 км-ийн зайнаас эхлэн ”Аглаг бүтээлийн сүм-Дуган хад” маршрутаар 22 км замыг байгалийн үзэсгэлэнт сайхан газраар явж тууллаа. 

Үүргэвчний үзлэг дараах байдлаар явагдана

 

1-р шүүгч

 

-          Майхан

-          Гал тогоо

-          Аяны үүргэвч (  15л -ээс доошгүй, 75см -ээс дээш )

-          Хувцас жигдрэлт

-          Тамирчин тус бүрийн аяны хөнжил

 

2-р шүүгч

 

-          Багийн бэлтгэл, зохион байгуулалт

-          Хоол хүнс ( 3 хоногийн хүнс, махан хүнс байх шаардлагатай)

-          Газрын зураг, луужин, шугам

-          Гэрэлтүүлэх хэрэгсэл ( 6ш гар чийдэн)

-          Аврах хэрэгсэл ( 12м-ээс доошгүй уулын олс, 6ш карбин, худрага)

 

3-р шүүгч

 

-          Багаж хэрэгсэл ( сүх, хүрз гэх мэт...)

-          ЭМД эх хувилбар

-          Анхан шатны туслах хэрэгсэл ( чиг боогч, чангалуур гэх мэт...)

-          Эмийн зүйлс ( хордлого тайлах, харшлын эм, өвчин намдаах, ариутгах спирт, иод, хөвөн, винт, эмэгтэй хүнээр хариуцуулах)

 

 

Нэмэлт онооны үзүүлэлт:

-          Цаг барилт (өглөө 8.00цагаас хоцорсон 10 мин тутамд 1 оноо хасна. Цуваа 8.30-д хөдөлнө.

-          Шүүгчдээс тавьсан шаардлагын биелэлт

-          Отгийн ариун цэвэр

 

-          Багийн сахилга бат, хувцасны жигдрэлт

Мөн тэмцээнд оролцох багууд өөрийн байгууллагын лого-г This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  хаягаар 2013 оны 6-р сарын 14-ны дотор ирүүлнэ үү.

Тэмцээн зохион байгуулах ажлын хэсэг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

“ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ -4” ТӨХК

“МCS ИНТЕРНЕЙШНЛ” ХХК

МОНГОЛЫН АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛЫН ХОЛБОО

 

“Эрүүл агаар – Эрч хүч” спорт явган аялалын хөтөлбөр

 

 

6 дугаар сарын 14-ны өдөр /Баасан гариг/

08.00 Багуудын бүртгэл /Эрдэнэт хотын “Уурхайчин” талбайн өмнө/  

08.30 Аялалд гарах /Талбайгаас тэмцээнд оролцогчид нэгдсэн журмаар өөрсдийн унаанд сууж цуваанд орон тэмцээний нээлт болох газар очино. 115км явна/

12.30 Тэмцээний нээлт. /Эг Сэлэнгийн бэлчир газар буюу Сэлэнгэ мөрний эрэг дээр/

13.00 Спорт явган аялал

14.00 Аялалын түр амралт, багийн техник хэрэгслийн үзлэг

15.00 Спорт явган аялал /Эг Сэлэнгийн бэлчир хүрнэ/

16.00 Уулын оргил булаалдах тэмцээн

17.00 Спорт явган аялал

17.30 Амралт /Эгийн голын УЦС барих шав тавьсан газар отоглоно/

18.30 IQ тэмцээн

19.30 Багуудын танилцах чөлөөт цаг.  / Багууд урлагийн ямар ч төрлөөр бусаддаа мэндчилгээ дэвшүүлж болно. Тусгай шагналтай ба энэ нь багийн нийлбэр оноонд нөлөөлөхгүй /

23.00 Амралт

Эгийн гол нь Хөвсгөл далайгаас эх авдаг Монгол орны хамгийн гүн цэнгэг гол бөгөөд байгалийн ямар ч нөхцөлд түвшнээ барьж байдаг, загас жараахай элбэгтэй гол юм. Эхээсээ адгаа хүртэл хар мод, улиас төрөл бүрийн жимсний бут бургасан ой дундуур урсдаг, үзэсгэлэнт байгалиараа хүний нүд булаасан хангай, тал хээрийн бүсэд оршдог байна. Эрдэнэт хотоос 120 км орчим буюу Эг Сэлэнгийн бэлчирт тамирчид отоглоно.