“Эрүүл агаар-эрч хүч 2013” спорт явган аялалын тэмцээний дүн

Эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл агаар-эрч хүч 2013”спорт явган аялалын тэмцээн 7 сарын 5, 6-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутаг Эг Сэлэнгийн бэлчир газарт амжилттай явагдлаа.  Энэхүү уламжлал болон зохион явагддаг 10 дахь удаагийн тэмцээн нь “ДЦС-4” ТӨХК-ийн 30 жилийн ой, “MCS интернэйшнл” ХХК-ийн 20 жилийн ойг тохиолдуулан “ДЦС-4” ТӨХК, “MCS интернэйшнл” ХХК, “ДҮТ” ХХК, МАЯСАХ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болов. 2013 оны 7-р сарын 5-ны 08.30 цагаас Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордны талбайгаас тэмцээнд оролцох баг тамирчид нэгдсэн цуваагаар Эгийн голын усан цахилгаан станц байгуулахаар тавьсан шав бүхий газар ирэхэд тэмцээнийг зохион байгуулах хэсэг, арын алба, хөгжөөн дэмжигчид угтсанаар тэмцээний нээлтийн ажиллагаа эхлэв. Нээлтэд Эрчим хүчний хөжлийн төвийн дэд захирал Д.Тулга, “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн, “М-Си-Эс интернэйшнл”-ийн “Эрчим сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Амаржаргал нарын удирдлагууд оролцон үг хэлж тамирчдад спортын амжилт хүслээ.  Тэмцээнд дараахь 20 баг тамирчид оролцов:

  1. ДҮТ ХХК-ийн Д.Бат-Эрдэнэ ахлагчтай “Алтан гадас” баг
  2. М-Cи-Эс интернэйшнл ХХК-ийн Д.Мөнхзаяа ахлагчтай “Бид манлайлагчид” баг
  3. ДЦС-4 ХК-ийн Б.Ууганболд ахлагчтай “Эрчим” баг
  4. ДЦС-4 ХК-ийн Э.Батсүх ахлагчтай “ДЦС-4” баг
  5. ЭХХТөвийн Б.Эрдэнэбат ахлагчтай “EnergyMongolia” баг
  6. СЭХҮТөвийн Г.Энэрэлбаяр ахлагчтай “Ногоон эрчим” баг
  7. ДЦС-2 ХК-ийн Э.Энхбат ахлагчтай “Зүг-чиг” баг
  8. ДЦС-3 ХК-ийн Э.Одсүрэн ахлагчтай “Оргил” баг
  9. ДДЦС ХК-ийн Ш.Жавхланбаатар ахлагчтай “Бурхантын илч” баг
  10. ЭДЦС ХК-ийн У.Эрдэнэ-Очир ахлагчтай “Орхон” баг
  11. Дулаан шарын гол ХК-ын Б.Сархад ахлагчтай “Хайрхан” баг
  12. ДДС ХК-ийн Б.Баянмөнх ахлагчтай “Хирс” баг
  13. ЦДҮС ХК-ын А.Гүнбарс ахлагчтай “Эрч хүч” баг
  14. УБЦТС ХК-ийн Б.Ганчулуун ахлагчтай “Чадал” баг
  15. ЭБЦТС ХК-ийн У.Одгэрэл ахлагчтай “Хөх тэнгэр” баг
  16. ДСЦТС ХК-ийн С.Эрдэнэбилэг ахлагчтай “Гэрлийн хурд” баг
  17. Эрдэнэт үйлдвэр ХК-ийн О.Гантөмөр ахлагчтай “Хангарьд” баг
  18. Хасу Мегаватт ХХК-ийн Цэрэнбат ахлагчтай “Мега Старс” баг
  19. Эрдэнэт амьдрал ХХК-ийн Б.Батнаран ахлагчтай “Хүч” баг
  20. Эрчим сервис ХХК-ийн Ө.Шийрэвнямбуу ахлагчтай “Харцага” баг

Аялалын явцад:

  • уулын оргил булаалдах,
  • оюуны авхаалж сорих “IQ”,
  • газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох,
  • спортын хөгжилтэй буухиа,
  • байгальд зүг чигээр нуувч илрүүлэх
  • багийн ахлагч нарын гэсэн 6 төрлийн тэмцээнээр багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж тэмцэлдэв.

Тэмцээний үеэр энэхүү тэмцээн уралдааны ач холбогдлыг өндрөөр үнэлэн ЭХЯ-ны дэд сайд Д.Доржпүрэв байгууллагын удирдлагуудаас баг бүрдүүлэн дасгалжуулж багуудын дасгалжуулагчдаас бүрдсэн хоёр ч багтай бооцоот буухиа тэмцээнээр өрсөлдлөө. Тэмцээнийг Монголын Адал Явдалт Спорт Аялалын Холбооны спортын зэрэг цолтой улсын шүүгчид шүүж ажиллалаа.  Тэмцээн амжилттай явагдан эцсийн дүн гарахад

  • “ДЦС-4” баг нийт 113 оноогоор I байр, “
  • Эрчим” баг 99,0 оноогоор II байр,
  • “Бид манлайлагчид” баг 94,0 оноогоор III байр,
  • “Оргил” баг 93,0 оноогоор IY байр, “
  • Эрч хүч” баг 89,0 оноогоор Y байр,
  • “Алтангадас” баг 87,0 оноогоор YI байр,
  • “Бурхантын илч” баг 86,0 оноогоор YII байр,
  • “Зүг-Чиг” баг 85,0 оноогоор YIII байр,
  • “Мега Старс” баг 82,0 оноогоор IX байр,
  • “Хөх тэнгэр” баг 77,0 оноогоор X байр,
  • “Хирс” баг 73,0 оноогоор XI байр,
  • “Хангарьд” баг 72,0 оноогоор XII байр,
  • “Харцага” баг 71,0 оноогоор XIII байр,
  • “Ногоон эрчим” баг 71,0 оноогоор XIY байр,
  • “Орхон” баг 70,0 оноогоор XY байр,
  • “Хайрхан” баг 68,0 оноогоор XYI байр,
  • “Хүч” баг 68,0 оноогоор XYII байр,
  • “Гэрлийн хурд” баг 56,0 оноогоор XYIII байр,
  • “Чадал” баг 40 оноогоор XIX байр,
  • “EnergyMongolia” баг 38 оноогоор XX байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодров.

Түрүүлсэн баг тамирчдын шагналыг “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, Эрчим хүчний хөжлийн төвийн дэд захирал Д.Тулга, “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганболд, тэргүүн дэд захирал М.Чимэд, “Эрчим сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Амаржаргал, “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн, дэд захирал Б.Долгормаа, “ЭДЦС” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатар, “ДДС” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “ЭБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, “ДЦС-2” ХК-ийн ерөнхий инженер Б.Мягмаржав нарын удирдлагууд гардуулав.