“Эрүүл агаар-эрч хүч 2012” спорт явган аялалын тэмцээний дүн

Эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл агаар-эрч хүч 2012” спорт явган аялалын тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Эрдэнэт – Булган аймгийн Бугат сум- Хужирын гол” чиглэлээр А,Б ангиллын 21км замд явагдлаа.

Энэхүү уламжлал болон зохион явагддаг 9 дахь удаагийн тэмцээн нь Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жил, “ЭДЦС” ТӨХК байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “ЭДЦС” ТӨХК, “ДҮТ” ХХК, МАЯСАХ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болов.

2012 оны 6-р сарын 7-ны 10.00 цагт Эрдэнэт хотын Барилгачдын талбайгаас алхаж орж ирсэн тамирчдын цуваа “Найрамдал” талбайд орж жагссанаар тэмцээний нээлтийн ажиллагаа эхлэв. Нээлтэд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХГ-ын дарга Ц.Баярбаатар, “ДҮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү, “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр,  “ДДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан, ЭБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Дулаан Шарын гол ХК-ын гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг, ЦДҮС-ЭХХС-ын дарга Ц.Амгаланбаатар нарын  удирдлагууд оролцон үг хэлж тамирчдад спортын амжилт хүслээ.

Тэмцээнд дараахь 18 баг тамирчид оролцов:

  • ДҮТ ХХК-ийн С.Донид ахлагчтай “Алтан гадас”баг
  • ДЦС-2 ХК-ийн Э.Энхбат ахлагчтай “Зүг-чиг”баг
  • ДЦС-3 ХК-ийн Ё.Цогтбаяр ахлагчтай “Оргил”баг
  • ДЦС-4 ХК-ийн Г.Бямбажав ахлагчтай “Эрчим” баг
  • ДДЦС ХК-ийн Б.Дэлгэрбат ахлагчтай “Бурхантын илч”баг
  • ЭДЦС ХК-ийн Э.Эрхэмжаргал ахлагчтай “Орхон”баг
  • Шарын голын ДС ХК-ын Ц.Наранболд ахлагчтай “Хайрхан”баг
  • УБДС ХК-ийн Э.Хүдэрхүү ахлагчтай “Чадал”баг
  • ДДС ХК-ийн Б.Баянмөнх ахлагчтай “Хирс” баг
  • ЦДҮС ХК-ын ЭХХС-ын Г.Ууганбаяр ахлагчтай “Эрч хүч”баг
  • УБЦТС ХК-ийн С.Батжаргал ахлагчтай “Чадал”баг
  • ЭБЦТС ХК-ийн М.Энхтайван ахлагчтай “Эрдэнэт түгээх”баг
  • ДСЦТС ХК-ийн Д.Түвшинжаргал ахлагчтай “Гэрлийн хурд”баг
  • M–Cи-Эсинтернейшнл ХХК-ийн Д.Мөнхзаяа ахлагчтай “Бид манлайлагчид”баг
  • M-Си-Эс интернейшнл ХХК-ийн П.Эрдэнэбат ахлагчтай “Алсын хараа”баг
  • УБТзам ЭХУХ-ын Iангийн Ц.Орхонсэлэнгэ ахлагчтай “Хос эрчим” баг
  • Эрдэнэт үйлдвэрийн Б.Болдбаяр ахлагчтай “Зэс эрдэнэ”баг
  • Хасу-Мегаватт ХХК-ийн Ш.Гүнсэнхорлоо ахлагчтай “Мега Старсс”баг

Аялалын явцад:

  • уулын оргил булаалдах,
  • оюуны авхаалж сорих “IQ”,
  • загасчин,
  • газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох,
  • спортын хөгжилтэй буухиа,
  • байгальд зүг чигээр нуувч илрүүлэх
  • багийн ахлагч нарын дунд зохиогдсон “би чадна” гэсэн  7 төрлийн тэмцээнээр  багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж тэмцэлдэв.

Тэмцээнийг Монголын Адал Явдалт Спорт Аялалын Холбооноос томилогдсон спортын зэрэг цолтой улсын шүүгчид шүүж ажиллалаа.

Тэмцээнамжилттай явагдан эцсийн дүн гарахад “Зүг чиг” баг нийт 118 оноогоор I байр, “Оргил” баг 115,0 оноогоор II байр, “ЦДҮС-ЭХХС” 111,0 оноогоор III байр, “Эрчим” баг 110,0 оноогоор IY байр,“Орхон” баг 109,0 оноогоор Y байр, “Хирс” баг 107,0 оноогоор YI байр, “Гэрлийн хурд” баг 100,0 оноогоор YII байр, “Алсын хараа” баг 98,0 оноогоор YIII байр, “Бид манлайлагчид” баг 96,0 оноогоор IX байр, “Эрдэнэт түгээх” баг 91,0 оноогоор X байр, “Чадал” баг 87,0 оноогоорXI байр, “Дулаан” баг 85,0 оноогоор XII байр, “Хос эрчим” баг 84,0 оноогоор XIII байр, “Зэс эрдэнэ” баг 76,0 оноогоор XIY байр, “Хайрхан” баг 69,0 оноогоор XY байр, “Алтангадас” баг 68,0 оноогоор XYI байр, “Бурхантын илч” баг 66,0 оноогоор XYII байр, “Мега Старрс” баг 65,0 оноогоорXYIII байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодров.

Тэмцээнийг зохион байгуулагчдаас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн, ЦДҮС ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуун, УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав, ЭБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Дулаан Шарын гол ХК-ын гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг, Эрчим сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Амаржаргал, УБТЗ-ын эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн ерөнхий инженер С.Энхтайван нар тамирчдад шагналыг гардуулав.

Дүнгийн хүснэгт