“Эрүүл агаар-эрч хүч 2011” явган аялал

“Диспетчерийн Үндэсний Төв” ХХК  нь  “Эрүүл агаар –эрч хүч” явган аяллын тэмцээнийг  МАЯСАХ-той хамтран жил бүр зохион явуулдаг бөгөөд  2011 оны 6-р сарын 3-4-ний өдрүүдэд “Багануур -Хар зүрхний хөх нуур” гэсэн А, Б ангиллын 25 км замд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд эрчим хүчний салбарын болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 17 байгууллагын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгч мандатаа авлаа.

Эдгээр байгууллагуудыг дурьдвал:

“ДҮТ” ХХК, “ДЦС-2”ТӨХК, “ДЦС-3”ТӨХК, “ДЦС-4”ТӨХК, “ДДЦС”ТӨХК, “ЭДЦС”ТӨХК, “БНДС”ТӨХК, “УБДС”ТӨХК, “ДДС”ТӨХК, “БЗӨБЦТС”ХК, “ТБЦДС”ТӨХК, “УБЦТС”ХК, “ЭБЦТС”ТӨХК, “ДСЦТС”ХК, “УБТЗ-ын ЭХУХ-ын 1-р анги”, “МCS интернейшнл”

Энэхүү 8 дахь удаагийн спорт аяллын тэмцээнийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жил, “ДЦС-2” ТӨХК-ийн 50 жилийн ойг тохиолдуулан хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.  Явган аялал нь эрчим хүчний салбарын болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажиллагсдыг эх орны  түүхэн дурсгалт газар, цэнгэг агаарт аялуулж, биеийн алжаал, оюуны ядаргааг тайлах зорилготой.

Аяллын үеэр дараах тэмцээнүүд явагдана. Үүнд:

  • Айзимутын цэг тодорхойлж, нуувч илрүүлэх
  • Газрын зурагтай ажиллах
  • Уулын оргил булаалдах
  • Спорт буухиа
  • Мэдлэг сорих IQ
  • Багийн ахлагч нарын “Би чадна”

Эдгээр тэмцээнүүдээс гадна тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд тусгайлан сонирхолтой тэмцээн зохион байгуулахаар хөтөлбөрт орсон байна.

Хэнтий аймгийн  Цэнхэрмандал сумын нутагт орших Сэнгүр горхины ” Хар зүрхний хөх нуур” хэмээх байгалийн үзэсгэлэнт сайхан газар Тэмүүжин 1189 оны шарагчин тахиа жил “Хамаг Монгол” аймгийн хаан ширээнд сууж, “Чингис хаан” цолонд өргөмжлөгдөж байсан түүхтэй юм байна.

Энэ түүхт газартай танилцан, зохиогдох тэмцээн уралдаандаа амжилттай оролцож, мартагдашгүй сайхан дурсамжтай үлдэхийг нийт тамирчиддаа хүсэн ерөөе.

   ДҮТ ХХК